Sunday, December 11, 2016

Гарын хурууны зөв байрлалаар бичих

Ээлжит хичээлийн хөтөлбөр-2
Хичээлийн сэдэв: Компьютерээр бичвэр боловсруулахад шаардлагатай арга техникт сургах /гарын зөв байрлал-кирилл үсэг/  Бичвэр хэлбэржүүлэх –зэрэгцүүлэлт (40 мин)
Заах анги: 6-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг олгох хичээл.
Хичээлийн зорилго: Хурууны үндсэн байрлалаар дээш шилжих, үсгүүдийг ашиглан хурууны зөв байрлалаар бичих.
Хичээлийн зорилт:
·         Гарын хурууны зөв байрлалаас дээш шилжиж сурах
·         Гарын зөв байрлалаар бичүүлэх дадал суулгах
·         Бичвэр мэдээлэлд хэлбэржүүлэлт хийх
·         Бичвэр мэдээлэлд зэрэгцүүлэлт хийх.
Хичээлийн агуулга:
·         Гарын арван хурууны зөв байрлалаар дээш шилжих.
·         Бичвэрийг тод, налуу, доогуур зураастай болгон хэлбэржүүлэх.
Анги зохион байгуулах: Хүүхэд тус бүр нэг компьютер дээр суусан байхаар.
Хэрэглэгдэхүүн: Компьютер, сурагчдын зурж ирсэн гарын бүтэц бүхий  зураг, гарын бүтэц бүхий өнгөөр ялгасан зураг
Аргазүй: Дагуулан сургах арга.
Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Хичээлийн бэлтгэл үе шат (2 мин)
- Сурагчидтай мэндлэх
- Ирц бүртгэх
- Багштай мэндлэх
2
Сэдэлжүүлэх, сэргээн санах  үе шат (3 мин)
- Та нар хэнд хайртай вэ?

- Хүн бүр ээждээ хайртай байдаг. Ээж гэдэг нь маш агуу хүн энэ үгийг бичихийн тулд бид гарын үндсэн байрлалаас дээш шилжих шаардлагатай. Тэгвэл өнөөдөр гарын үндсэн байрлалаас дээш шилжихийг үзнэ.

- ээж, эмээ, өвөө, аав гэх мэт...
3
















Шинэ мэдлэг олгох (15 мин)  






                                                                                                                                                                        














                                                                                                                                                 

Start -> Microsoft office word программыг нээнэ үү.

- Арван хурууны зөв байрлалаар дээш шилжихэд ямар үсгэн дээр ямар хуруу байхыг өнгөөр ялган харуулсан зургийг харуулах. (хавсралт-1)


- Баруун гарын долоовор хуруу Y, U үсгэн дээр
  Баруун гарын дунд хуруу “i,I” үсгэн дээр
  Баруун гарын ядам хуруу үсгэн дээр
  Баруун гарын чигчий хуруу P, {, }-, =+ дээр
Зүүн гарын долоовор хуруу R, T үсгэн дээр
  Зүүн гарын дунд хуруу үсгэн дээр
  Зүүн гарын ядам хуруу үсгэн дээр
  Зүүн гарын чигчий хуруу Q  үсгэн дээр байрлана.

- Сурагчидаар
1. Ctrl+B
2. Ctrl+I
3. Ctrl+U
    товчлууруудын хослолыг даруулан тус тусдаа ямар үүрэгтэй, ямар өөрчлөлт гарж буйг асууна.
- Бичвэр мэдээлэлд баруун, зүүн, голлуулах, ... зэрэгцүүлэлт хийх.

- Программаа нээн ажиллуулах

- Багшийн хэлсэн үсгүүд дээр багштай хамтран дарж бичнэ.

- нгшүзкъ нгшүзкъ нгшүзкъ нгшүзкъ нгшүзкъ

- эжуцф эжуцф эжуцф эжуцф эжуцф

ctrl+b тодоор, бүдүүнээр, өргөнөөр..
ctrl+i налуугаар

ctrl+u доогуур зураастай.


4
Бататгах (1мин)
- ролд, өбый, ах, нгшүзкъ, эжуцф, үсгүүд орсон өгүүлбэр сурагчдаар бичүүлнэ.

- Хүүхдүүд ээ хоол боллоо гэж  Болдын ээж  галын өрөөнөөс дуудлаа.

Хүн үхэхээрээ айлгана
  Хүүхэд уйлахаараа айлгана
- Сурагчид багшийн хэлсэн өгүүлбэрийг гарын зөв байрлалаар алдаагүй зөв бичих.
5
Үнэлгээ (5 мин)
- Сурагчдаар ролд, өбый, ах, нгшүзкъ, эжуцф үсгүүд орсон гурван үг зохиолгон үг тус бүрийг товчлуурын хослолоор хэлбэржүүлэлт хийлгэнэ.
- Зохиосон гурван үгээ товчлуурын хослолоор тус бүрд нь хэлбэржүүлэлт хийнэ.
6
Дүгнэлт (3 мин)
- Сурагчид зохиосон үгээ гарын зөв байрлалаар бичиж байгаа эсэх, мөн хэлбэржүүлэлтийг товчлуурын хослолоор хийж чадаж байгаагаас хамааран 0-100 хүртэлх %-иар үнэлнэ.

7
Хичээлийн бэлтгэл үе шат (2 мин)
- Сурагчидтай мэндлэх
- Ирц бүртгэх
- Багштай мэндлэх

No comments:

Post a Comment