Sunday, December 11, 2016

Ээлжит хичээлийн хөтөлбөр-1
Хичээлийн сэдэв: Бичвэртэй ажиллах программын орчинтой танилцах  (40 мин)
Заах анги: 6-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг олгох хичээл.
Хичээлийн зорилго: Хурууны үндсэн байрлалын үсгүүдийг ашиглан хурууны зөв байрлалаар бичих.
Хичээлийн зорилт:
        -Бичвэртэй ажиллах программын орчинтой танилцах
        -Гарын зөв байрлалыг мэдэх
        -Гарын зөв байрлалаар бичүүлэх дадал суулгах
        -Зөв суух дадалд хэвшүүлэх
Хичээлийн агуулга: Зүүн гарын (өбый) баруун гарын (ролд) үсгүүдийг ашиглан бичвэр мэдээлэл боловсруулах.
Анги зохион байгуулах: Хүүхэд тус бүр нэг компьютер дээр суухаар зохион байгуулах.

Хэрэглэгдэхүүн: Компьютер, гарын бүтэц бүхий  танилцуулга, компьютерийн гарын зураг.


Аргазүй: Дагуулан сургах арга.
Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Хичээлийн бэлтгэл үе шат (2 мин)
- Сурагчидтай мэндлэх
- Ирц бүртгэх
- Багштай мэндлэх
2
Сэдэлжүүлэх,  үе шат (3 мин)
- Компьютер дээр ажилладаг, ПС тоглодог хүүхдүүд ихэвчлэн ямар хуруунуудаа ашигладаг вэ?
- Утсаар мессеж бичихдээ ихэвчлэн аль хуруугаа ашигладаг вэ?
... тэгвэл компьютер дээр бичвэр мэдээлэл боловсруулахдаа гарынхаа бүх хурууг ашиглана.

- Багшийн асуултанд хариулна.
3
Шинэ мэдлэг олгох (15 мин)
Start -> All programms -> Microsoft office  -> Microsoft office word программыг нээнэ үү.

- Гарын арван хурууны байрлалыг авахаас өмнө компьютерын гарны хэлийг солих ёстой. Үүний тулд компьютерын баруун доод буланд байрлах EN дээр дараад MN-ийг сонгож кириллээр бичих горимд шилжинэ. Мөн гарнаас Ctrl+Shift  ,  Alt+Shift(хавсралт-1)  товчны хослолыг дарна.
10 - Хурууны үндсэн байрлал.
Сайн анзаарвал F, J үсгэн дээр жижигхэн тэмдэглэгээ байгаа хурууныхаа байрлалыг алдах юм бол тэмдэглэгээг хуруугаараа мэдрээд олох боломжтой. Хурууны зөв байрлалаар зөв бичиж сурахад хамгийн гол нь компьютерын гар руу харахгүй байх нь чухал ингэж байж зөв хурдан бичиж сурна. 


Сурагчидтай хамтран ярилцаж хийнэ
- Баруун гарын долоовор хуруунд Р үсэг
  Баруун гарын дунд хуруунд О үсэг
  Баруун гарын ядам хуруунд Л үсэг
  Баруун гарын чигчий хуруунд Д үсэг
- Зүүн гарын долоовор хуруунд Ө үсэг
  Зүүн гарын дунд хуруунд Б үсэг
  Зүүн гарын ядам хуруунд Ы үсэг
  Зүүн гарын чигчий хуруунд Й үсэг байрлана.

- Өөрийн зохиосон үг, өгүүлбэрээ сурагчидад хэлж бичүүлнэ.

Бороо бороо ороорой, дөрөө, Болд...
- Сурагчид хурууны зөв байрлалаа аван багшийг даган бичнэ.

- Багшийн асуусан асуултанд хариулах, ямар үсгэн дээр дарахад ямар үсэг гарч ирж байгааг хэлэх.

- Багшийн хэлсэн үг өгүүлбэрийг гарын зөв байрлалаар бичих.
4
Бататгах (1мин)
(өбый), (ролд) үсэгнүүд орсон үгсийг зохиож бичих.
- Сурагчдыг хоёр хоёроор нь нэг баг болгоно.

- Сурагчид баг болон хажуудах сурагчдаа үг хэлнэ, ингэхдээ тухайн сурагчыг гарын зөв байрлалаар бичиж байгаа эсэхийг ажиглана.
5
Үнэлгээ (5 мин)
- Сурагчдаар өөрийг нь үнэлүүлэх. (Хавсралт-2)
- Багшийн бэлдсэн үнэлгээг бөглөж өөрийгөө үнэлнэ.
6
Дүгнэлт (3 мин)
Сурагчидаас асуулт асууна.
- Баруун гарын долоовор хуруун дээр ямар үсэг байдаг вэ?.
- Зүүн гарын чигчий хуруун дээр ямар үсэг байдаг вэ?
- Зай авахын тулд ямар хуруугаар дарах вэ? г.м
- Сурагчид багшийн асуултанд хуруугаа өргөх байдлаар хариулна.
7
Гэрийн даалгавар
(2 мин)
Сурагч бүр компьютерын гарны зургийг зурж ирнэ үү. Монгол үсгийн хамт мөн хурууны байрлалуудыг өнгөөр ялгасан байх.
йыбө, ролд үсгүүд орсон өгүүлбэр зохиож ирнэ үү.

- Гэрийн даалгавараа тэмдэглэж авна.

No comments:

Post a Comment