Sunday, December 11, 2016

Дэлхийн тухай сонирхолтой, бас ховор баримтууд

Амьд явах хугацаандаа бид маш олон зүйлийг таньж мэддэг. Гэвч нэг хүн нэг насандаа Дэлхийн бүх сонирхолтой баримт, мэдлэгүүдийг өөрийн болгож амждаггүй нь харамсалтай. Тэгвэл таны ганц олдох амьдралд мэдлэгийг тань нэмэх маш сонирхолтой, бас зарим талаараа хөгжилтэй баримтуудыг хүргэж байна.
Дэлхийн тухай сонирхолтой, бас ховор баримтууд
1. Хамгийн олон шалтгаанаар, хамгийн олон удаа шүүхэд хандаж байсан хүнийг Гиннесийн рекордын номонд бүртгэсэн байна. Гэтэл нөгөө эр Гиннесийн номыг өөрийнх нь “амжилтыг” бүртгэснээс нь болж шүүхэд өгөхийг оролдож байжээ. 
www.caak.mn
2. Модны насыг тоолдогтой яг ижилхэн аргаар загасны насыг тогтоодог байна. Загасны хайлсан дээр модтой адилхан амьдарсан жилийг нь харуулах цагаригууд үүсдэг ажээ. 
www.caak.mn
3. Тогонд цохиулсан хүн ихэвчлэн асар хүчтэй шидэгддэг нь булчингуудын маш хүчтэй бөгөөд огцом агшилтын үр дүн юм. Харин зарим хүмүүсийн итгэдэг шиг шоконд орж байгаа байдал биш ажээ. Үүнтэй холбоотойгоор хүн төрөлхтний булчингийн жинхэнэ хүч чадал болон боломж хэчнээн их байж болох талаар асуулт гарч ирж байгаа юм. 
www.caak.mn
4. Нэгэн удаа Флоридагийн иргэн аймшигтай толгойны өвдөлтийг мэдрэн сэржээ. Эм уугаад нэмэр болоогүй тул эмнэлэг дээр очтол эмч нар түүний толгойд сум байгааг хэлээд, түүнийг нь авч өгсөн байна. Гэтэл түүний эхнэр нь унтаж байсан нөхрөө буудаж алахыг оролдсон болох нь хожим тодорхой болжээ. 
www.caak.mn
5. Хятадын нэгэн хотод амьдардаг гэр бүлийн хос жижигхэн ресторанаа хоногийн 21 цагийн турш тасралтгүй ажиллуулдаг боловч огт ядардаггүй, үргэлж эрч хүчтэй байж чаддаг нь ойр тойрных нь гайхшралыг төрүүлдэг байжээ. Гэтэл тэрхүү рестораныг ажиллуулдаг хүмүүс нь хоорондоо гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй ихрүүд байсныг хожим нь олж мэдсэн байна. 
6.Үнэн хэрэгтээ бид бүгд 80 миллисекундийн өмнөх өнгөрсөн үеийг ухамсарлаж амьдардаг. Үргэлж өнгөрсөн үед гэсэн үг. 80 миллисекунд бол мэдээллийг боловсруулах тархины хурд юм. Яг бодол, ухамсарт яг одоо цаг гэж байдаггүй гэж ойлгож болно. 
www.caak.mn
Эх сурвалж: http://www.caak.mn/view/8253849/

No comments:

Post a Comment