Ээлжит хичээлийн төлөвлөлт
Суралцахауйн зорилт: MS Word програм дээр Миний нутаг шүлгийн 2 мөрийг 5 хэрэгсэл ашиглан хэлбэржүүлэх
Эзэмших мэдлэг чадвар : Үсгийн фонт, хэмжээ , өнгийг тохируулж,тод, налуу,доогуур зурж бичиж сурах
Хугацаа :40 минут
Хамрах хүрээ:6 анги
Хичээлийн үйл ажиллагаа
№
|
Багшийн үйл ажиллагаа
|
Хугацаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
Сэдэлжүүлэлт
|
Ø Мэндлэнэ
Ø Сурагчдад миний нутаг шүлэг сонсгоно
Ø Шүлгийн талаарх гол утга санааг яриулах
Ø Шүлгийн эхний бадгийг хэлбэржүүлэн бичсэн загварыг харуулна
|
4 мин
|
Мэндлэнэ
Шүлэгээ сонсоно
Гол утга санааг яриж монгол нутагт төрсөнөөрөө бахархах
бичвэр мэдээллийг хэрхэн өөр загвар хэлбэрт оруулж болох талаар хэлэх
|
Мэдээллийг таньж мэдэх,хэрэгцээт мэдээллийг тодорхойлох
|
Ø Энэ шүлгийг ямар програм дээр бичиж болох вэ?
Ø Энэ шүлгийг ямар ямар хэлбэрээр бичсэн байна вэ?
Ø Өнөөдрийн хичээлийн сэдэв: Бичвэр мэдээлэл хэлбэржүүлэх
Ø Хичээлийн зорилго тодорхойлно
Зорилго: MS Word програм дээр Миний нутаг шүлгийн 2 мөрийг 5 хэрэгсэл ашиглан хэлбэржүүлэх
|
3мин
|
Ø Word програм дээр бичнэ
Ø Багшийн харуулж буй шүлгийг ямар ямар хэлбэрт оруулж бичсэнийг тоочих
Ø Хичээлийн сэдвээ дэвтэртээ тэмдэглэж авах
Ø Өнөөдрийн хичээлийн зорилгоо тодорхойлж уншиж танилцана
|
Мэдээлэл боловсруулах ажлыг төлөвлөх,арга аргачлал гаргах
|
Ø Сурагчдаар төлөвлөгөө гаргуулах
Ø Гаргасан төлөвлөгөөг самбарт бичих
Ø Сурагчдад хэрэгслийг ашиглахын тулд бичсэн үгээ заавал идэвхжүүлэхийг анхааруулж тайлбарлаж өгнө
Ø Сурагчдаар Word програмыг ачааллуулна
Ø Миний нутаг гэсэн үгийг бичүүлж идэвхжүүлэхийг хэрхэн хийх талаар тайлбар өгнө
|
6 мин
|
Ø Зорилгоо биелүүлэхийн тулд хийх ажлынхаа төлөвлөгөөгөө гаргана
Ø Багшийн тайлбарлаж буй зүйлийг анхааралтай сууж ойлгож авна
Ø Word програмаа ачааллана
Ø Хэлээ солино
Ø Миний нутаг гэсэн үгээ бичиж хэрхэн идэвхжүүлэх талаарх мэдлэгээ олж авна
|
Технологи сонгон мэдээллээ боловсруулах
|
Ø Сурагчдаар
Энэ бол миний төрсөн нутаг
Ø Монголын сайхан орон гэсэн мөрийг бичүүлж хэрэгсэл ашиглуулан гарсан өөрчлөлтийг нь бичүүлэх хүснэгт тарааж өгөх
|
15 мин
|
Ø Монголын сайхан орон гэсэн мөрөө бичиж хэрэгслээ ашиглан бие даан хэлбэржүүлнэ
Ø Хэрэгслийг ашигласнаар ямар өөрчлөлт гарсан талаар хүснэгтэнд тэмдэглэл хөтлөнө
|
Хэрэглэх ,үнэлэх, түгээх ,хамтран эзэмших
|
Ø Ямар ямар хэрэгсэл ашиглаж бичвэр мэдээллийг яаж хэлбэржүүлсэн талаар сурагчдаар яриулах
Ø Өнөөдрийн хичээлээ дүгнэх, өөрийгөө үнэлэх хүнэгт бөглүүлж яриулах
Ø Гэртээ үлдсэн мөрнүүдийг бичиж хэлбэржүүлж ирэх
|
12мин
|
Ø Гарсан өөрчлөлтийг бусдад тайлбарлаж өгнө
Ø Өнөөдрийн хичээлийг үзэхэд хамгийн бэрхшээлтэй байсан зүйл, хамгийн сонирхолтой байсан зүйл, хамгийн сайн чадсан зүйлийн талаар тэмдэглэл хөтлөж хөтөлсөн тэмдэглэлээ бусдад тайлбарлаж өгнө
Ø Гэрийн даалгавраа тэмдэглэж авна
|
No comments:
Post a Comment