Sunday, December 11, 2016

Дэлхийн тухай сонирхолтой, бас ховор баримтууд

Амьд явах хугацаандаа бид маш олон зүйлийг таньж мэддэг. Гэвч нэг хүн нэг насандаа Дэлхийн бүх сонирхолтой баримт, мэдлэгүүдийг өөрийн болгож амждаггүй нь харамсалтай. Тэгвэл таны ганц олдох амьдралд мэдлэгийг тань нэмэх маш сонирхолтой, бас зарим талаараа хөгжилтэй баримтуудыг хүргэж байна.
Дэлхийн тухай сонирхолтой, бас ховор баримтууд
1. Хамгийн олон шалтгаанаар, хамгийн олон удаа шүүхэд хандаж байсан хүнийг Гиннесийн рекордын номонд бүртгэсэн байна. Гэтэл нөгөө эр Гиннесийн номыг өөрийнх нь “амжилтыг” бүртгэснээс нь болж шүүхэд өгөхийг оролдож байжээ. 
www.caak.mn
2. Модны насыг тоолдогтой яг ижилхэн аргаар загасны насыг тогтоодог байна. Загасны хайлсан дээр модтой адилхан амьдарсан жилийг нь харуулах цагаригууд үүсдэг ажээ. 
www.caak.mn
3. Тогонд цохиулсан хүн ихэвчлэн асар хүчтэй шидэгддэг нь булчингуудын маш хүчтэй бөгөөд огцом агшилтын үр дүн юм. Харин зарим хүмүүсийн итгэдэг шиг шоконд орж байгаа байдал биш ажээ. Үүнтэй холбоотойгоор хүн төрөлхтний булчингийн жинхэнэ хүч чадал болон боломж хэчнээн их байж болох талаар асуулт гарч ирж байгаа юм. 
www.caak.mn
4. Нэгэн удаа Флоридагийн иргэн аймшигтай толгойны өвдөлтийг мэдрэн сэржээ. Эм уугаад нэмэр болоогүй тул эмнэлэг дээр очтол эмч нар түүний толгойд сум байгааг хэлээд, түүнийг нь авч өгсөн байна. Гэтэл түүний эхнэр нь унтаж байсан нөхрөө буудаж алахыг оролдсон болох нь хожим тодорхой болжээ. 
www.caak.mn
5. Хятадын нэгэн хотод амьдардаг гэр бүлийн хос жижигхэн ресторанаа хоногийн 21 цагийн турш тасралтгүй ажиллуулдаг боловч огт ядардаггүй, үргэлж эрч хүчтэй байж чаддаг нь ойр тойрных нь гайхшралыг төрүүлдэг байжээ. Гэтэл тэрхүү рестораныг ажиллуулдаг хүмүүс нь хоорондоо гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй ихрүүд байсныг хожим нь олж мэдсэн байна. 
6.Үнэн хэрэгтээ бид бүгд 80 миллисекундийн өмнөх өнгөрсөн үеийг ухамсарлаж амьдардаг. Үргэлж өнгөрсөн үед гэсэн үг. 80 миллисекунд бол мэдээллийг боловсруулах тархины хурд юм. Яг бодол, ухамсарт яг одоо цаг гэж байдаггүй гэж ойлгож болно. 
www.caak.mn
Эх сурвалж: http://www.caak.mn/view/8253849/
Ээлжит хичээлийн хөтөлбөр-1
Хичээлийн сэдэв: Бичвэртэй ажиллах программын орчинтой танилцах  (40 мин)
Заах анги: 6-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг олгох хичээл.
Хичээлийн зорилго: Хурууны үндсэн байрлалын үсгүүдийг ашиглан хурууны зөв байрлалаар бичих.
Хичээлийн зорилт:
        -Бичвэртэй ажиллах программын орчинтой танилцах
        -Гарын зөв байрлалыг мэдэх
        -Гарын зөв байрлалаар бичүүлэх дадал суулгах
        -Зөв суух дадалд хэвшүүлэх
Хичээлийн агуулга: Зүүн гарын (өбый) баруун гарын (ролд) үсгүүдийг ашиглан бичвэр мэдээлэл боловсруулах.
Анги зохион байгуулах: Хүүхэд тус бүр нэг компьютер дээр суухаар зохион байгуулах.

Хэрэглэгдэхүүн: Компьютер, гарын бүтэц бүхий  танилцуулга, компьютерийн гарын зураг.


Аргазүй: Дагуулан сургах арга.
Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Хичээлийн бэлтгэл үе шат (2 мин)
- Сурагчидтай мэндлэх
- Ирц бүртгэх
- Багштай мэндлэх
2
Сэдэлжүүлэх,  үе шат (3 мин)
- Компьютер дээр ажилладаг, ПС тоглодог хүүхдүүд ихэвчлэн ямар хуруунуудаа ашигладаг вэ?
- Утсаар мессеж бичихдээ ихэвчлэн аль хуруугаа ашигладаг вэ?
... тэгвэл компьютер дээр бичвэр мэдээлэл боловсруулахдаа гарынхаа бүх хурууг ашиглана.

- Багшийн асуултанд хариулна.
3
Шинэ мэдлэг олгох (15 мин)
Start -> All programms -> Microsoft office  -> Microsoft office word программыг нээнэ үү.

- Гарын арван хурууны байрлалыг авахаас өмнө компьютерын гарны хэлийг солих ёстой. Үүний тулд компьютерын баруун доод буланд байрлах EN дээр дараад MN-ийг сонгож кириллээр бичих горимд шилжинэ. Мөн гарнаас Ctrl+Shift  ,  Alt+Shift(хавсралт-1)  товчны хослолыг дарна.
10 - Хурууны үндсэн байрлал.
Сайн анзаарвал F, J үсгэн дээр жижигхэн тэмдэглэгээ байгаа хурууныхаа байрлалыг алдах юм бол тэмдэглэгээг хуруугаараа мэдрээд олох боломжтой. Хурууны зөв байрлалаар зөв бичиж сурахад хамгийн гол нь компьютерын гар руу харахгүй байх нь чухал ингэж байж зөв хурдан бичиж сурна. 


Сурагчидтай хамтран ярилцаж хийнэ
- Баруун гарын долоовор хуруунд Р үсэг
  Баруун гарын дунд хуруунд О үсэг
  Баруун гарын ядам хуруунд Л үсэг
  Баруун гарын чигчий хуруунд Д үсэг
- Зүүн гарын долоовор хуруунд Ө үсэг
  Зүүн гарын дунд хуруунд Б үсэг
  Зүүн гарын ядам хуруунд Ы үсэг
  Зүүн гарын чигчий хуруунд Й үсэг байрлана.

- Өөрийн зохиосон үг, өгүүлбэрээ сурагчидад хэлж бичүүлнэ.

Бороо бороо ороорой, дөрөө, Болд...
- Сурагчид хурууны зөв байрлалаа аван багшийг даган бичнэ.

- Багшийн асуусан асуултанд хариулах, ямар үсгэн дээр дарахад ямар үсэг гарч ирж байгааг хэлэх.

- Багшийн хэлсэн үг өгүүлбэрийг гарын зөв байрлалаар бичих.
4
Бататгах (1мин)
(өбый), (ролд) үсэгнүүд орсон үгсийг зохиож бичих.
- Сурагчдыг хоёр хоёроор нь нэг баг болгоно.

- Сурагчид баг болон хажуудах сурагчдаа үг хэлнэ, ингэхдээ тухайн сурагчыг гарын зөв байрлалаар бичиж байгаа эсэхийг ажиглана.
5
Үнэлгээ (5 мин)
- Сурагчдаар өөрийг нь үнэлүүлэх. (Хавсралт-2)
- Багшийн бэлдсэн үнэлгээг бөглөж өөрийгөө үнэлнэ.
6
Дүгнэлт (3 мин)
Сурагчидаас асуулт асууна.
- Баруун гарын долоовор хуруун дээр ямар үсэг байдаг вэ?.
- Зүүн гарын чигчий хуруун дээр ямар үсэг байдаг вэ?
- Зай авахын тулд ямар хуруугаар дарах вэ? г.м
- Сурагчид багшийн асуултанд хуруугаа өргөх байдлаар хариулна.
7
Гэрийн даалгавар
(2 мин)
Сурагч бүр компьютерын гарны зургийг зурж ирнэ үү. Монгол үсгийн хамт мөн хурууны байрлалуудыг өнгөөр ялгасан байх.
йыбө, ролд үсгүүд орсон өгүүлбэр зохиож ирнэ үү.

- Гэрийн даалгавараа тэмдэглэж авна.

Гарын хурууны зөв байрлалаар бичих

Ээлжит хичээлийн хөтөлбөр-2
Хичээлийн сэдэв: Компьютерээр бичвэр боловсруулахад шаардлагатай арга техникт сургах /гарын зөв байрлал-кирилл үсэг/  Бичвэр хэлбэржүүлэх –зэрэгцүүлэлт (40 мин)
Заах анги: 6-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг олгох хичээл.
Хичээлийн зорилго: Хурууны үндсэн байрлалаар дээш шилжих, үсгүүдийг ашиглан хурууны зөв байрлалаар бичих.
Хичээлийн зорилт:
·         Гарын хурууны зөв байрлалаас дээш шилжиж сурах
·         Гарын зөв байрлалаар бичүүлэх дадал суулгах
·         Бичвэр мэдээлэлд хэлбэржүүлэлт хийх
·         Бичвэр мэдээлэлд зэрэгцүүлэлт хийх.
Хичээлийн агуулга:
·         Гарын арван хурууны зөв байрлалаар дээш шилжих.
·         Бичвэрийг тод, налуу, доогуур зураастай болгон хэлбэржүүлэх.
Анги зохион байгуулах: Хүүхэд тус бүр нэг компьютер дээр суусан байхаар.
Хэрэглэгдэхүүн: Компьютер, сурагчдын зурж ирсэн гарын бүтэц бүхий  зураг, гарын бүтэц бүхий өнгөөр ялгасан зураг
Аргазүй: Дагуулан сургах арга.
Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Хичээлийн бэлтгэл үе шат (2 мин)
- Сурагчидтай мэндлэх
- Ирц бүртгэх
- Багштай мэндлэх
2
Сэдэлжүүлэх, сэргээн санах  үе шат (3 мин)
- Та нар хэнд хайртай вэ?

- Хүн бүр ээждээ хайртай байдаг. Ээж гэдэг нь маш агуу хүн энэ үгийг бичихийн тулд бид гарын үндсэн байрлалаас дээш шилжих шаардлагатай. Тэгвэл өнөөдөр гарын үндсэн байрлалаас дээш шилжихийг үзнэ.

- ээж, эмээ, өвөө, аав гэх мэт...
3
















Шинэ мэдлэг олгох (15 мин)  






                                                                                                                                                                        














                                                                                                                                                 

Start -> Microsoft office word программыг нээнэ үү.

- Арван хурууны зөв байрлалаар дээш шилжихэд ямар үсгэн дээр ямар хуруу байхыг өнгөөр ялган харуулсан зургийг харуулах. (хавсралт-1)


- Баруун гарын долоовор хуруу Y, U үсгэн дээр
  Баруун гарын дунд хуруу “i,I” үсгэн дээр
  Баруун гарын ядам хуруу үсгэн дээр
  Баруун гарын чигчий хуруу P, {, }-, =+ дээр
Зүүн гарын долоовор хуруу R, T үсгэн дээр
  Зүүн гарын дунд хуруу үсгэн дээр
  Зүүн гарын ядам хуруу үсгэн дээр
  Зүүн гарын чигчий хуруу Q  үсгэн дээр байрлана.

- Сурагчидаар
1. Ctrl+B
2. Ctrl+I
3. Ctrl+U
    товчлууруудын хослолыг даруулан тус тусдаа ямар үүрэгтэй, ямар өөрчлөлт гарж буйг асууна.
- Бичвэр мэдээлэлд баруун, зүүн, голлуулах, ... зэрэгцүүлэлт хийх.

- Программаа нээн ажиллуулах

- Багшийн хэлсэн үсгүүд дээр багштай хамтран дарж бичнэ.

- нгшүзкъ нгшүзкъ нгшүзкъ нгшүзкъ нгшүзкъ

- эжуцф эжуцф эжуцф эжуцф эжуцф

ctrl+b тодоор, бүдүүнээр, өргөнөөр..
ctrl+i налуугаар

ctrl+u доогуур зураастай.


4
Бататгах (1мин)
- ролд, өбый, ах, нгшүзкъ, эжуцф, үсгүүд орсон өгүүлбэр сурагчдаар бичүүлнэ.

- Хүүхдүүд ээ хоол боллоо гэж  Болдын ээж  галын өрөөнөөс дуудлаа.

Хүн үхэхээрээ айлгана
  Хүүхэд уйлахаараа айлгана
- Сурагчид багшийн хэлсэн өгүүлбэрийг гарын зөв байрлалаар алдаагүй зөв бичих.
5
Үнэлгээ (5 мин)
- Сурагчдаар ролд, өбый, ах, нгшүзкъ, эжуцф үсгүүд орсон гурван үг зохиолгон үг тус бүрийг товчлуурын хослолоор хэлбэржүүлэлт хийлгэнэ.
- Зохиосон гурван үгээ товчлуурын хослолоор тус бүрд нь хэлбэржүүлэлт хийнэ.
6
Дүгнэлт (3 мин)
- Сурагчид зохиосон үгээ гарын зөв байрлалаар бичиж байгаа эсэх, мөн хэлбэржүүлэлтийг товчлуурын хослолоор хийж чадаж байгаагаас хамааран 0-100 хүртэлх %-иар үнэлнэ.

7
Хичээлийн бэлтгэл үе шат (2 мин)
- Сурагчидтай мэндлэх
- Ирц бүртгэх
- Багштай мэндлэх

Бичвэр мэдээлэл хэлбэршүүлэх

Ээлжит хичээлийн төлөвлөлт
Хичээлийн сэдэв: Бичвэр мэдээлэл хэлбэржүүлэх
Суралцахауйн зорилт:  MS Word  програм дээр Миний нутаг шүлгийн 2 мөрийг 5 хэрэгсэл ашиглан хэлбэржүүлэх
Эзэмших мэдлэг чадвар : Үсгийн фонт, хэмжээ , өнгийг тохируулж,тод, налуу,доогуур зурж  бичиж сурах
Хугацаа :40 минут
Хамрах хүрээ:6 анги
Хичээлийн үйл ажиллагаа
Багшийн үйл ажиллагаа
Хугацаа
Сурагчийн үйл ажиллагаа
Сэдэлжүүлэлт
Ø  Мэндлэнэ
Ø  Сурагчдад миний нутаг шүлэг сонсгоно
Ø  Шүлгийн талаарх гол утга санааг яриулах
Ø  Шүлгийн эхний бадгийг хэлбэржүүлэн бичсэн загварыг  харуулна


4 мин
Мэндлэнэ
Шүлэгээ сонсоно
Гол утга санааг яриж монгол нутагт төрсөнөөрөө бахархах
бичвэр  мэдээллийг хэрхэн өөр загвар хэлбэрт оруулж болох талаар хэлэх
Мэдээллийг таньж мэдэх,хэрэгцээт мэдээллийг тодорхойлох
Ø  Энэ шүлгийг ямар програм дээр бичиж болох вэ?
Ø  Энэ шүлгийг ямар ямар хэлбэрээр бичсэн байна вэ?
Ø  Өнөөдрийн хичээлийн сэдэв: Бичвэр мэдээлэл  хэлбэржүүлэх
Ø  Хичээлийн зорилго тодорхойлно
Зорилго: MS Word  програм дээр Миний нутаг шүлгийн 2 мөрийг            5 хэрэгсэл ашиглан хэлбэржүүлэх


3мин
Ø  Word програм дээр бичнэ
Ø  Багшийн харуулж буй  шүлгийг ямар ямар хэлбэрт оруулж бичсэнийг тоочих
Ø  Хичээлийн сэдвээ дэвтэртээ тэмдэглэж авах
Ø  Өнөөдрийн хичээлийн зорилгоо тодорхойлж уншиж танилцана
Мэдээлэл боловсруулах ажлыг төлөвлөх,арга аргачлал гаргах
Ø  Сурагчдаар төлөвлөгөө гаргуулах
Ø  Гаргасан төлөвлөгөөг самбарт бичих
Ø  Сурагчдад хэрэгслийг ашиглахын тулд бичсэн үгээ заавал идэвхжүүлэхийг анхааруулж тайлбарлаж өгнө

Ø  Сурагчдаар Word програмыг ачааллуулна
Ø  Миний нутаг гэсэн үгийг бичүүлж идэвхжүүлэхийг хэрхэн хийх талаар тайлбар өгнө



6 мин

Ø  Зорилгоо биелүүлэхийн тулд хийх ажлынхаа төлөвлөгөөгөө гаргана
Ø  Багшийн тайлбарлаж буй зүйлийг анхааралтай сууж ойлгож авна


Ø  Word програмаа ачааллана
Ø  Хэлээ солино
Ø  Миний нутаг гэсэн үгээ бичиж хэрхэн идэвхжүүлэх талаарх мэдлэгээ олж авна

Технологи  сонгон мэдээллээ боловсруулах
Ø  Сурагчдаар
Энэ бол миний төрсөн нутаг
Ø  Монголын сайхан орон гэсэн мөрийг бичүүлж  хэрэгсэл      ашиглуулан  гарсан өөрчлөлтийг нь бичүүлэх  хүснэгт тарааж өгөх  


15 мин



Ø  Монголын сайхан орон гэсэн мөрөө бичиж хэрэгслээ ашиглан бие даан хэлбэржүүлнэ  
Ø  Хэрэгслийг ашигласнаар ямар өөрчлөлт гарсан талаар  хүснэгтэнд тэмдэглэл хөтлөнө
Хэрэглэх ,үнэлэх, түгээх ,хамтран эзэмших
Ø  Ямар ямар хэрэгсэл ашиглаж  бичвэр мэдээллийг  яаж хэлбэржүүлсэн талаар сурагчдаар яриулах
Ø  Өнөөдрийн хичээлээ дүгнэх, өөрийгөө үнэлэх  хүнэгт бөглүүлж яриулах
Ø  Гэртээ үлдсэн мөрнүүдийг бичиж хэлбэржүүлж ирэх




12мин
Ø  Гарсан өөрчлөлтийг бусдад тайлбарлаж өгнө
Ø  Өнөөдрийн хичээлийг үзэхэд хамгийн бэрхшээлтэй байсан зүйл, хамгийн сонирхолтой байсан зүйл, хамгийн сайн чадсан зүйлийн талаар тэмдэглэл хөтлөж хөтөлсөн тэмдэглэлээ бусдад тайлбарлаж өгнө
Ø  Гэрийн даалгавраа тэмдэглэж авна